Sport Jiu-Jitsu International Federation (SJJIF)-ээс зохион байгуулдаг, тус холбооны 15 од бүхий сертификаттай, дэлхийн чансааны оноо олгодог албан ёсны энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 54 улсын 589 клубийн 5,700 гаруй шилдэг тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Спортын энэхүү томоохон тэмцээнд онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун мастерсийн цэнхэр бүсний ангилалд амжилттай өрсөлдөж дараах амжилтыг үзүүлсэн байна.
Алтан медаль: Но-ги төрлийн -74 кг-ын жинд
Мөнгөн медаль: Ги-тэй төрлийн -76 кг-ын жинд
