​Хурдан Морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэглэлд тавигдах шаардлага


Хурдан Морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэглэлд тавигдах шаардлага.

Малгайд тавигдах шаардлага:

1. Бат бөх, дотор талын зөөлөвчийг сайн чанарын полистрол материалаар хийсэн байна.
2. Малгай нь хадаас, эрэг боолт зэрэг бусад зүйлсээр тоноглогдсон тохиолдолд тонооглолын толгой нь хурц биш, малгайн талаас 2мм-ээс ихгүйгээр дотогш нэвтэрсэн байх.
3. Агаар нэвтэрэх нүхтэй байх.
4. Унаач хүүхдийн толгойд малгай нь таарсан байх.
5. Малгай нь уян хатан материалиар хийгдсэн саравчтай байх .
6. Саравчны урт нь 4см –аас ихгүй байх.
7. Осол гарсан тохиолдолд малгайг 30секундын дотор тайлах боломжтой байх.

Цээживчинд тавих шаардлага:

1. Цээживч нь унаач хүүхдийн биед таарсан байна.
2. Амархан урагдаж, цоорхгүй материалаар хийсэн байх
3. Цээживчийг бүхэлд нь бүрхсэн, доргилтоос хамгаалах маш өндөр нягтралтай хөөсөнцөр зөөлөвчтэй байх.
4. Цээживчийн нуруу хэсэг нь бөөрийг бүрэн далдалж, доргилтоос хамгаалсан, эмээлийн бүүрэгт хүрэхгүй байх.
5. Цээживчийн урд энгэр нь эгэмний товгор яс, хойд тал нь хүзүүний доод үе, мөрний хамгаалалт нь мөрийг бүрэн далдалсан байна.

Өвдгөвч, тохойвчинд тавигдах шаардлага:

1. Хатуу биет дээр унахад цохилтын хүчийг сааруулж, хамгаалах чадвартай материалаар хийгдсэн байх.
2. Өвдөг, тохойны үеэнд таарах хэсэг нь тусгайлсан хатуулагатай, дотор болон бусад хэсэг нь зөөлөвчтэй байх
3. Хөдөлгөөнд саад учируулж, мултрахгүйгээр үений 2 талд бэхлэх боложтой байх. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30