“Баянзүрх” марафон амжилттай боллоо


Баянзүрх дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан марафоны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 500 гаруй тамирчид 18-35 нас 10,8 км, 36-45 нас 8,4 км, 46-аас дээш нас 5,2 км гэсэн гурван ангиллаар өрсөлдөж аваргууд тодорлоо.

Баянзүрх дүүрэгт 2020 оноос хойш гурван жилийн хугацаанд гэр хорооллын гудамж, туслах автозамуудыг холбох чиглэлд хэвтээ тэнхлэгийн 11,9 км, босоо тэнхлэгийн 18,5 км нийт 30,4 км авто зам шинээр хийгдсэн. Үүний нэг хэсэг зүүн бүсийн хороодын нутаг дэвсгэр буюу Хужирбулан-Улиастай чиглэлийн автозамын нээлтийг тохиолдуулан “Баянзүрх Марафон”-ыг зохион байгуулснаараа онцлогтой.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс нар оролцсон бөгөөд эрүүл амьдралын үндэс нь идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдгийг уриалан иргэдтэйгээ хамт гүйсэн юм.

“Баянзүрх” марафонд дүүргийн иргэдээс гадна олон улсын тамирчид марафонд оролцож өрсөлдөөнийг улам ч сонирхолтой болголоо. Өргөн цар хүрээг хамарсан тэмцээнийг цаашид уламжлан болгон зохион байгуулахаар болсон юм. 

Марафоны үеэр Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгал, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийнхэн нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулж зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан юм. Мөн залууст зориулсан Open mic, асуулт хариултын тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд Street food ажиллаж иргэдийг амттай хоолоор дайлсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30