А.БАЯР: ДҮҮРЭГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙГАА ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ


Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтарч төрийн цэргийн байгууллагад 20 жил тасралтгүй зүтгэж, бусдыгаа манлайлсан 032-р ангийн ахлах ахлагч Д.Өлзий-Оршихд дүүргийн 34-р хороонд иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр, хашаа, гэх мэт амьдралын анхан шатны хэрэгцээг шийдвэрлэж өглөө. Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ

"Дүүрэг орон нутаг гэр гардууллаа гээд ярихаар хүмүүст их жижигхэн ажил хийсэн юм шиг санагдах байх. Гэхдээ энэ ажлыг хийхийн тулд Өлзий-Оршихын хамт олноос эхлээд дүүргийн ИТХ-ын ажлын алба гээд хүн бүр нэгдэж хашаа, гэрийг нь барьж сэтгэлээ шингээж хийж өгсөн гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь цаашид дүүрэг орон нутагт ажиллаж байгаа төрийн бүх шатны байгууллагын алба хаагчдын тулгамдсан хамгийн чухал асуудал болох хүний анхан шатны хэрэгцээ орон байр, орон сууцны асуудлыг шийдвэрлэж чадвал төрийн бүтээлч дээшилж, бүтээмж сайжирна. Тиймээс энэ чиглэлийн асуудлыг Хурлын даргын хувьд шат шатанд нь хөндөж тавих болно" гэлээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29