Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах цэцэрлэгийн гимнастикийн тэмцээний шилдгээр 223-р цэцэрлэг шалгарч “ДҮҮРГИЙН АВАРГА”-аар тодорлоо


Монгол Улсын ”Биеийн тамир, спортын тухай” хууль, дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, цэцэрлэгийн орчин дахь бие бялдрын сургалт хүмүүжлийн чанар үр нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Хан-Уул дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн 19 цэцэрлэгийн 600 гаруй гимнастикч хүүхэд багачууд оролцож, монголын гимнастикийн холбооны итгэмжлэгдсэн шүүгч ОУХМастер Г.Ерөөлбат, МГХ-ны ТХ-ны дарга ОУ-ын итгэмжлэгдсэн шүүгч СМ Д.Түмэнтөгс, МГХ-ны итгэмжлэгдсэн шүүгч ОУХМастер Ж.Чулуунцэцэг нар шүүн явууллаа.

  1. Тэргүүн байрт Д.Туяа эрхлэгчтэй 223-р цэцэрлэгийн баг тамирчид
  2. Дэд байрт Э.Батнавч эрхлэгчтэй 250-р цэцэрлэгийн баг тамирчид
  3. Гутгаар байрт Л.Оюунцэцэг эрхлэгчтэй 144-р цэцэрлэгийн баг тамирчид тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, цэцэрлэгийн орчин дахь бие бялдрын сургалт хүмүүжил нөлөөллийн тэмцээнд бяцхан шавь нараа бэлтгэн идэвхтэй оролцсон цэцэрлэгийн нийт бүрэлдэхүүн, бяцхан гимнастикч нарт талархал илэрхийлье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 4 минутын өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 1 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 3 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 3 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 3 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 5 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 5 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 5 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 6 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 6 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01