ХУД: Барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй 20 аж ахуй нэгжийн зөрчил дутагдлыг арилгуулж, 22 гараашийг буулгаж газар чөлөөллөө

Admin
2 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах нэгдсэн арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий таван дэд ажлын хэсэг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулж, чиг үүргийн дагуу ажиллаж байна.

Дүүргийн Засаг даргын захирамжаар барилга, дэд бүтэц, барилгын түр хашааны стандарт хангуулах, хүнс, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, байгаль орчин, хог хаягдал, гадна тохижилт, орчны аюулгүй байдал,нийтийн эзэмшлийн зам, талбай чөлөөлөх үндсэн таван чиглэлээр ажлын хэсэг хяналт, шалгалтын ажлыг үе шаттай  хэрэгжүүлэн ажиллалаа.

Тодруулбал барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй 20 аж ахуй нэгжид зөрчил дутагдлыг арилгуулах тухай Улсын байцаагчийн хугацаатай үүрэг даалгавар өгч, Наадамчдын зам, Нисэхийн зам дагуу автобусны буудалд явган хүний зам дээр байршуулсан өнгө үзэмжгүй, хог хаягдал ихээр үүсгэж буй гарал үүсэл хадгалах нөхцөл тодорхойгүй бэлэн бүтээгдэхүүн худалдаалж буй 71 түргэн үйлчилгээний цэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22 гараашийг чөлөөлөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, стандартыг хэрэгжүүллээ.

Түүнчлэн хур болон үүсмэл, түүвэр хог хаягдлыг цэвэрлэх бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж Засаг даргын дэргэдэх 31 албаны 160 гаруй албан хаагч, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 1025 аж ахуй нэгж, 134 сууц өмчлөгчдийн холбоодын 1851 ажилтан, иргэд оролцож 135,616 м2 талбайгаас 34 тонн хог хаягдал цэвэрлэж орчны бохирдол арилгаж, их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хог тээврийн дөрвөн байгууллага ачиж тээвэрлэн төвлөрсөн цэгт хүргэж ажиллалаа.

Мөн Ажилчны гудамж, Үйлдвэрийн гудамж дагуу таггүй 35, Наадамчдын зам дагуу 85 гэрэлтүүлгийн шонг тагжуулж, ил гарсан 311 метр кабелийг аюулгүй болгон орчны аюулгүй байдлыг хангуулан ажилласан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30