“АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭХС” ТӨХК АЖИЛЧДАДАА ДҮН ӨВЛӨӨР ЗУНЫ ХУВЦАС ТАРААСНЫГ МЭДСЭН ҮҮ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН САЙД АА!


Говь-Алтай, Завханы  нутгаар ойрын өдрүүдэд цасан шуурга шуурч, гамшигт үзэгдэл болсон. Шуурганы улмаас арванхоёрдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар цахилгаан эрчим хүч хязгаарлагдсан удаатай. Одоо гэхэд Говь-Алтай, Завхан аймгийн нутгаар хүчтэй цасан шуургатай, өчигдөр Цэцэрлэг-Тосонцэнгэл, Нөмрөг чиглэлийн авто замыг хаасан удаатай. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор тус бүс нутгийн “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажилчид хүнд нөхцөл байдалд ажиллаж байгаа. 

Ес эхлээгүй ч үгүй цаг агаар ийнхүү хатуурхаж байхад “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажилчид өвлийн хувцсаа аваагүй, гадаа гандаж, хөдөө хөхөрч явна. 

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК 350 ажилтантай. Ажилчдадаа тал талаар нь сөөлжлөөд хангалтаар өвөл, зуны хувцас тавьж өгдөг юм байна. Ингэхдээ зуны хувцсыг нь зун эхлэхээс өмнө буюу тавдугаар сард, өвлийнхийг нь мөн тэр жишгээр арваннэгдүгээр сар гэхэд тавьж өгөх журамтай аж. 

Гэтэл өнгөрсөн хавар тендер нь зарлагдаж, тавдугаар сар гэхэд ажилчдын гар дээр очих ёстой зуны хувцсыг дөнгөж өчигдрөөс тараажээ.

Яг одоо өмсөөд ажиллаж байх ёстой өвлийн хувцасны сураг нь ч гараагүй байгаад компанийн ажилчид гомдолтой байна.  Тэдний хэлж байгаагаар, хувцас хангалтыг “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэдэвсүрэн, ХАБЭ-н инженер Д.Бадамханд нар хариуцдаг бөгөөд тендер шалгаруулалтыг оройтуулснаас ийнхүү зутарч байгаа гэж байв. 

“Алтай-Улиастайн эрчим хүчний  систем” бол төрийн өмчит компани. Төсөв мөнгө нь өмнөх жил нь шийдэгддэг. Гэтэл төсөв хөрөнгийг нь цаг хугацаанд нь шийдсээр байтал тендерийг цаг хугацаанд нь зарлахгүй ийнхүү ажилчдыг хохироож байгаагийн цаана маш том ашиг сонирхол байж болзошгүй. Яагаад гэвэл тус компани Монгол орны хамгийн хүйтэн цэг болох Завханы Тосонцэнгэл, Тэлмэн сумдын нутагт үйлчилгээ үзүүлдэг. Ажилчид нь гадаа ажилладаг онцлогтой. Хүн нэг бүрийн хувцас хэрэглэл хангамж нь өвөлжилттэй, эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэж ажилчид нь онцолж байна.  

Салбарын ачааны хүндийг нуруундаа үүрдэг жирийн ажилтан алба хаагчид хариуцлагагүй, сэтгэлгүй удирдлагуудаасаа болж хохирч байгаа энэ завхралыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн,  Эрчим хүчний ажилчдын Үйлдвэрчний эвлэл /байдаг бол/ анхааралдаа авч, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцон, ажилчдын эрх ашгийг хамгаалах цаг болжээ. Монгол орны хамгийн хүйтэн цэгт, гадаа ажилладаг хүмүүс зун нь зуны хувцасгүй, өвөл нь өвлийн хувцасгүй ажиллаж байна, Б.Чойжилсүрэн сайд аа. 

Нэн даруй арга хэмжээ авахгүй бол “Алтай Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажилчид зуны хувцастай өвлийг авч мэдэх нь. 

Цахилгаанчдын өвлийн ажлын нөхцөл 2021 он /эх сурвалж ФБ: Minii Altai Миний Алтай/



3
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УГСАРМАЛ ОРОН СУУЦУУДЫГ ГАЛ ДЭМЖДЭГГҮЙ МАТЕРИАЛААР ДУЛААЛЖ, МЕТАЛ ФАСА… 13 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД 14 ХОНОГ АЛХАХ, СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙ… 15 цагийн өмнө
ХУВИЙН СУРГУУЛИУД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 10 … 15 цагийн өмнө
“ЗҮРХ МАРТАХГҮЙ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ДУНДГОВЬ АЙМАГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, … 15 цагийн өмнө
Ж.БАЯРМАА: 2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ИРГЭНИЙ САР БҮР ТАТВАРТ СУУТГУУЛДА… 15 цагийн өмнө
ТАЙВАНИЙН ҮНДЭСНИЙ ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭРҮҮДИЙН НЭГ ЧИНГ… 15 цагийн өмнө
БУЙР НУУРТ ОЛОН УЛСЫН ЗАДГАЙ УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО 15 цагийн өмнө
“ТАВАН ШАРЫН ТӨМӨР ЗАМ ДООГУУРХ НҮХЭН ГАРЦ” ТӨСЛИЙН ЗАМЫН АЖИЛ ДУУСЖЭЭ 15 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИ… 15 цагийн өмнө
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨ… Өчигдөр
ШИ ЖИНЬПИН БНАСАУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА Өчигдөр
ИРГЭДИЙН ГАР ДЭЭР ОЧИХ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ БУУРУУЛАХЫГ ЗОРЬЖ БА… Өчигдөр
Н.УЧРАЛ: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДСАН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧӨЛ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ӨГӨХ "ХУУЛЬЧ АІ" АППЛИКЕЙШНЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛ… Өчигдөр
“ОЮУТАН ЦАГДАА“ АРГА ХЭМЖЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ГАЗРЫН МАРГААНТАЙ БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСООЛОО Өчигдөр
СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 90% БАЙНА Өчигдөр
“МААМУУ НААШ ИР” ДУУГ ТӨРИЙН ШАГНАЛД ТОДОРХОЙЛЖЭЭ 2026/06/08
ФИЛИППИНД 7.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, ЦҮНАМИГИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ … 2026/06/08
“ТАЛЫН ТҮНШ-2026” ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТЫН ҮЕЭР ХЯТАДЫН ТАЛ РОБОТ ОРОЛЦУУЛ… 2026/06/08