ХУД: Өнгөрсөн жил тарьсан моддын ургалт 90 гаруй хувьтай байна


Бүх нийтээр мод тарих өдөр болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлах ажил тавдугаар сарын 13-20-ны хооронд үргэлжилж байна. Нийслэлийн хувьд энэ жил найман байршилд мод тарьж, арчилж буй юм.

Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга О.Тэмүүжин, "Манайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, иргэд, аж ахуйн нэгж зэрэг 300 гаруй байгууллага мод тарих хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу найман байршилдаа хувааж, мод тарих ажлыг зохион байгуулж байна. Мөн өнгөрсөн жилүүдэд тарьсан моднуудынхаа арчилгааг хийхэд анхаарч байгаа. Тухайлбал, хоёр байршилд зөвхөн арчилгаа буюу нөхөн тарилт, усалгаа, арчилгаа, тухайн орчны хог хаягдлыг цэвэрлэх зэрэг ажил хийж байна. Одоогийн байдлаар 50 мянга гаруй мод, бут тарьсан урьдчилсан мэдээлэл бий" хэмээлээ.

Модыг тариад орхих биш, арчилгаа, хамгаалалт маш чухал. Өнгөрсөн жил тарьсан моднуудын ургалт 90 гаруй хувьтай байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 2022 онд 34 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын ойн зурвас байгуулснаас гадна нийт 1.3 сая мод, бут тарьсан юм.

Хан-Уул дүүргийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Айцын даваа орчмын 100 га талбайг ойжуулах, ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлсэн.

Тус дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Туяацэцэг “Дүүрэг талбайн зураг төсвийг батлуулж, арчлалт хамгаалалтыг бүрэн хариуцан ажиллаж байгаа. Талбайг хашаалж, харуул хамгаалалт, мэргэжлийн хүмүүс ажиллуулж, усалгааны систем зэргийг шийдсэн. 2022 онд найман га талбайд 7883 тарьц, суулгац тарьсан нь 90-95 хувьтай ургаж байгаа” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30