Хан-Уул Эко дүүргийнхэн ойн төгөл байгуулах талбайн хэмжээг тэлж, шинээр 3.5га талбайд 8328 ширхэг мод, бут, сөөг тарилаа


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөн, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “ЭКО-ЭРҮҮЛ ДҮҮРЭГ” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уулчууд хаврын мод тарилтын нээлт өдөрлөгөөр Эко ойн төгөлдөө 700 гаруй мод тарьсан бол ойн төглийн талбайг тэлж,  нэмээд 3.5 га талбайд 8328 ширхэг мод, бут, сөөг нэмж тарилаа.

Тодруулбал 2022 онд хавар, намрын мод тарилтаар нийт 7883 мод, бут, сөөг, улиас тарьж, модны байнгын арчлалт ургалт дээр анхаарч ажилласны үр дүнд модны ургалт 95%-тай ургасан байна.

Мөн 2023 онд дүүргийн гэр хорооллын айл өрхүүдийн хашаанд 15,000 гаруй мод тарихаар төлөвлөсөн бөгөөд хаврын мод тарилтаар 10,500 ширхэг мод тарьсан бөгөөд намрын мод тарилтаар 4,500 ширхэг жимсний болон гоёлын мод, бут сөөгийг гэр хорооллын өрхүүдийн хашаанд тарихаар төлөвлөсөн.

Ойн төгөл болон айл өрхүүдийн хашаанд тарьсан мод, бут, сөөг, жимс, жимсгэнийн модны усалгаа, арчлалт хамгаалалт дээр дүүргийн зүгээс онцгой анхаарч, байнгын хяналт тавин ажиллаж байна.

Хан-Уул Эко дүүрэгт “Ногоон хот – Иргэний оролцоо” мод тарих аянд нэгдэж, орчин тойрондоо мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийг УРИАЛЖ байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30