Дөчөөс дээш насныхны дунд улаан хоолой, ходоодны өвчлөл өндөр байна гэв


Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт ажиллаа. Энэ үеэр 2021-2022 онуудад тус эмнэлэгт хийгдсэн хөрөнгө оруулалтын үр дүнд нэвтэрсэн эмчилгээ үйлчилгээ,  шинээр суурилуулсан тоног төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлсэн байдалтай танилцав.

Энэ үеэр эмч нар 40-өөс дээш насны иргэдийн дунд улаан хоолой, ходоодны өвчлөл өндөр байгааг тодотгосон юм.

УХТЭ-ийн ангиографийн тасагт 1,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий SIEMENS брэндийн ангиографийн аппаратыг суурилуулсан. Ингэснээр тархи, захын мэдрэлийн судасны оношилгоо, судасны мэс засал зэрэг эмчилгээнд ахиц дэвшил гараад байна. Ангиографийн аппаратыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд, Хэнтий, Өвөрхангай зэрэг 6 аймагт суурилуулсан бөгөөд УХТЭ болон УНТЭ-ийн эмч нар орон нутагт ажиллаж эмч нарыг сургах, чадавхжуулах ажлыг сайдын тушаалын дагуу хийж байна. Ийнхүү орон нутгийн эмнэлгүүдэд ангиографийн аппарат ашиглалтад орж эмчилгээ, хагалгааг хийж эхэлсэн нь Эрүүл мэндийн яамнаас барьж буй төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хийсэн ажил юм.

УХТЭ-ийн харвалтын тасаг, өвдөлт намдаах тасгийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцлаа. Эдгээр тасаг нь ЭМЯ-аас барьж буй төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хийгдсэн ажил юм. УГТЭ-т төвлөрдөг байсан харвалтын дараах эмчилгээг бусад эмнэлгүүдэд хийдэг болж буйн нэг жишээ энэ юм. Мөн өвчин намдаах тасагт бүх төрлийн хагалгааны дараах өвдөлт, бусад өвчний өвдөлтийг намдаах эмчилгээг хийх юм байна.

Тус эмнэлэг нь 2019 онд анх удаа Эрүүл мэндийг дэмжих төвийг ашиглалтад оруулж байсан билээ. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 8 болон 17 дугаар хорооны иргэд тус төвд эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамрагдаж байна. Өнөөдрийн байдлаар тус төвд 1200 иргэн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагджээ. Тус төвийн хувьд өдөрт 40 орчим иргэнийг бүтэн үзлэгт хамруулж буй. Тухайлбал 40-45 иргэн дурангийн шинжилгээнд нэг өдөрт хамрагдаж байна.

Эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 300,000 иргэн өнөөдрийн байдлаар хамрагдаад байна. Эдгээр иргэдийг 21 аймгийн нэгдсэн эмнэлэг бүрийн дэргэд тус бүр нь 1,5-1,8 тэрбум төгрөгөөр байгуулсан дэмжих төвөөр хийж буй. Үүнээс гадна 118 цэг, бүрэн тоноглогдсон авто машин, автобус, явуулын галт тэргээр иргэдийг үзлэгт хамруулж байна.

Эх сурвалж: ЭМЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 8 цагийн өмнө
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 8 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 9 цагийн өмнө
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 9 цагийн өмнө
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 10 цагийн өмнө
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 10 цагийн өмнө
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА Өчигдөр
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО Өчигдөр
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ Өчигдөр
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ТОХИРГООГ ХИЙЖ, ТУРШИЖ ЭХЭЛЖЭЭ Өчигдөр
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯР ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛА… Өчигдөр
ПАРЛАМЕНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬД ХАРШЛАХГҮЙ БҮХ МЭДЭЭЛЛИЙ… Өчигдөр
ТУРКМЕНИСТАН УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧ, ХАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛ… Өчигдөр
ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 67.22 ХУВЬТАЙ ҮРГЭЛ… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ Х… Өчигдөр
ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ 30 ХОНОГ ЗОГСООНО 2026/09/29
ОУ-ЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС ӨСВӨРИЙН ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ 2026/09/29