БНСУ-ын УЛСАН хотын НАМ дүүргийн төлөөлөгчид ХАН-УУЛ дүүргийн “ЭКО ОЙН ТӨГӨЛ”-д 400 гаруй ШИНЭС ТАРИЛАА

Admin
16 цагийн өмнө

Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүрэг 2022 оны хаврын мод тарилтаас эхлэн Айцын амны уулын энгэрт төр, хувийн хэвшил, иргэд олон нийттэй хамтран  16,926 ширхэг мод, бут, сөөгийг тарьж, усалгаа арчлалт хамгаалалт дээр онцгой анхааран ажиллаж байна.   

Энэ намрын мод тарилтыг Хан-Уул дүүрэг БНСУ-ын Улсан хотын Нам дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, санамж бичгийн хүрээнд Нам дүүргийн төлөөлөгчид Эко ойн төгөлд 400 гаруй шинэс тарих ажлаар эхэллээ.

Хоёр дүүргийн хамтын ажиллагааны санамж бичгийг /2023.10.02-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, БНСУ-ын Улсан хотын Нам дүүргийн Засаг дарга Со Дун Үк нар гарын үсэг зурлаа.

Санамж бичигт хоёр дүүрэг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахаар дурдсан.

Хан-Уул дүүрэг намрын мод тарилтын ажлын хүрээнд 14 дүгээр хороо “Эко ойн төгөл”,  13 дугаар хороо “Төгсөгчдийн төгөл”-д нийт 4450 ширхэг мод, гэр хорооллын бүсэд 7400 мод, бут, сөөг тарихаар төлөвлөсөн бөгөөд Улсан хотын Нам дүүргийн төлөөлөгч нартай хамтран Эко ойн төгөлд 430 ширхэг шинэс тарилаа.

Намрын мод тарилтын нээлтийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, БНСУ-ын Улсан хотын Нам дүүргийн Засаг дарга Со Дун Үк, Нам дүүргийн ИТХ-ын дарга И Жон Ху нар болон холбогдох албаны зочид төлөөлөгчид оролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30