Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Их нүүдэл-2023” тэмцээний шилдгээр “Орхон Хасү” сургууль шалгарлаа


Хан-Уул дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад шатрын спортыг сурталчлах, шатрын спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Их нүүдэл-2023” тэмцээнийг ерөнхий боловсролын 15 дугаар сургууль дээр зохион байгууллаа.

Тус тэмцээнд төрийн болон төрийн бус өмчийн 26 сургуулийн 624 сурагч оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс 1-12 дугаар ангийн 72 сурагч шилдгээр шалгарч, Батламж, алт, мөнгө, хүрэл медалиар шагнагдлаа.

Багийн нэгдсэн дүнгээр:

  • Тэргүүн байрт “Орхон Хасү” сургууль,
  • Дэд байрт 15 дугаар сургууль,
  • Гутгаар байрт 52 дугаар сургууль,
  • Тусгай байрт 32, 115 дугаар сургууль тус тус шалгарлаа.

Шилдэг багшаар 7 дугаар сургуулийн багш Ц.Адъяажаргал, 115 дугаар сургуулийн багш Н.Гансүх, Б.Түвшинбаатар, “Шинэ-Өнөөдөр” сургуулийн багш Б.Өлзийсайхан нар шалгарлаа.

Тэмцээнийг Монголын Шатрын холбооны шүүгчид олон улсын шатрын холбооны дүрмээр шүүн явуулж, дүүргийн аварга шалгаруулах тэмцээний I, II байранд шалгарсан “Орхон ХаСү”, 15 дугаар сургууль  2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах Нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох эрх авлаа.

ТЭМЦЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН БАГШ, СУРАГЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30