ХУД: “Бидний өв – Манай дүүрэгт” цахим контент, бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо


Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” дэд хөтөлбөр, “Богцон дахь соёлын өв” төслийн хүрээнд иргэд олон нийт, хүүхэд, залуучуудад соёлын өвийн боловсрол олгох, өвийг хайрлан хамгаалах, өвийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Бидний өв – Манай дүүрэгт” цахим контент, бүтээлийн уралдаан зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгарууллаа.

“Бидний өв – Манай дүүрэгт” цахим контент, бүтээлийн уралдаанд дүүргийн ерөнхий боловсролын 21 сургууль, зургаан МСҮТ-коллеж, 25 хорооны иргэд оролцон ангилал тус бүрээр шалгаруулан шагнаж урамшууллаа.

Шагналыг дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн гардууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн ангилалд:

  • Тэргүүн байрт 18 дугаар сургууль,
  • Дэд байрт 34 дүгээр сургууль,
  • Гутгаар байрт 7 дугаар сургууль,
  • БҮТЭЭЛЧ ангиар Ерөнхий боловсролын 118 дугаар сургууль тус тус шалгарлаа.

Мэргэжлийн боловсролын сургуулийн ангилалд:

  • Тэргүүн байрт Хүнс Технологийн Политехник коллеж,
  • Дэд байрт Механик, тээврийн сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
  • Гутгаар байрт Хангай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

Иргэдийн ангилалд:

  • Тэргүүн байрт 13 дугаар хорооны иргэн Ц.Сүхбаатар
  • Дэд байрт 6 дугаар хорооны иргэн Б.Гэрэлтуяа
  • Гутгаар байрт 25 дугаар хорооны иргэн Г.Дарьбадам нар шалгарлаа.

Уралдаанд идэвхтэй оролцсон сургуулийн хамт олон иргэддээ талархал илэрхийлье.

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29