Я.Өнөртүвшин: Таван шарын нүхэн гарц 160 метр урттай, таван метрийн өндөр. Борооны болон үерийн усыг зайлуулах хоёр шугамтай


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Таван шарын төмөр зам доогуур тавьж байгаа нүхэн гарцын ажлын явцын талаар хариуцсан инженер, техникийн ажилтнууд өнөөдөр/2024.04.19/ мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер Я.Өнөртүвшин "Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын төмөр зам доогуур авто замыг олон түвшинд, огтлолцуулах ажлын бүтээн байгуулалт 2022 оноос эхлүүлсэн. Уг бүтээн байгуулалт нь ажлын зураг боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, түлхүүр гардуулж өгөх гэрээний нөхцөлтэйгөөр хийгдэж байна.

Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниуд ажиллаж байгаа юм.

Түр барилга байгууламжийн ажил 2023 оны наймдугаар сард эхэлсэн бол төмөр замтай огтлолцох хэсгийн үндсэн барилгын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна.

Гэрээний хүрээнд дөрвөн байршилд баригдах нүхэн гарцаас хамгийн том нь Таван шарын төмөр замын доогуур тавьж байгаа нүхэн гарц. Тодруулбал нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр. Борооны болон үерийн усыг зайлуулах хоёр төрлийн насос суурилуулна.

Нүхэн гарцыг барихдаа төмөр замын хөдөлгөөнийг хаахгүйгээр угсралтын ажлыг хийх технологийг ашиглаж байгаа юм. 

Зураг төслийг найман сар, барилга угсралтын ажлыг 18 сарын хугацаанд хийх нөхцөлтэй. Авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын дунд үед нээхээр төлөвлөсөн. 

Төлөвлөсөн зураг төслийн хүрээнд баригдах барилга, байгууламжуудыг 2024 оны гуравдугаар улиралд багтааж, ашиглалтад оруулах хуваарьтай.

Хермес, Геологийн төв лаборатори, Нарантуул гэсэн байршилд баригдах нүхэн гарцад борооны ус зайлуулах байгууламж төлөвлөгдсөн" гэж ярилаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30