Одесса хот дахь сургуулийн барилга Оросын пуужингийн цохилтод өртжээ


Даваа гарагт ОХУ Украины Одесса хот руу агаараас довтолж, сургуулийн барилгыг оносны улмаас таван хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн бэртжээ.

Хүнд бэртэж, биеийн байдал нь тааруу байгаа найман хүний дунд дөрвөн настай хүүхэд байгааг хотын захирагч мэдэгдсэн байна.

Пуужингийн цохилтод өртсөн уг хуулийн сургууль нь Одесса хотын алдартай барилгуудын нэг бөгөөд алдарт Харри Поттер цувралын шидтэний сургууль болох Хогвартсыг санагдуулам загвар хийцтэй тул жуулчдын дунд ч алдартай аж.

Одесса хот нь Украины чухал боомт хот учир Оросын гол байнуудын нэг болоод буй. Өнгөрсөн оны долоодугаар сард ОХУ Хар тэнгисийн замаар үр тарианы экспорт хийх гэрээнээс гарсны дараа тус хотыг бөмбөгдөж эхэлсэн юм. 

Энэ үеэр Одесса хотын бас нэгэн чухал барилгуудын нэг болох үнэн алдартны шашны Спасо-Преображенскийн сүм оногдож, сүйдсэн. 18 дугаар зуунд барьж байсан уг сүм нь ЮНЕСКО-ийн хамгаалалтад байдаг. 

Сүүлийн өдрүүдэд талууд цахилгаан станцуудыг онилж, агаараас довтолж буй бөгөөд саяхан Украины арми фронт дахь нөхцөл байдал дордож, гурван ч тосгоноос цэргүүдээ татах шаардлагатай болсон талаар мэдээлсэн. 

Үүнтэй холбоотойгоор Украины Ерөнхийлөгч зэвсгийн тусламжаа түргэтгэхийг бусад улс оронд уриалж эхэлсэн юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 9 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 10 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 12 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 13 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 13 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 13 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 15 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 15 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 16 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 16 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 16 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01