I улиралд “Netflix”-ийн шинэ хэрэглэгчдийн тоо 9.33 саяд хүрч шинжээчдийн таамгаас хоёр дахин давав


Санхүүгийн үзүүлэлтүүд нь таамгаас давсан ч Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаагаар компанийн хувьцааны ханш 4.6 хувиар буурлаа

“Netflix” компани 2024 оны эхний улиралд шинээр 9.33 сая хэрэглэгчтэй болсноо пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ дурдлаа. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 4.84 саяас бараг хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Дэлхийн өнцөг булан бүрд “Netflix”-ийн хэрэглэгчдийн тоо өссөн бөгөөд АНУ, Канадад хамгийн олон хэрэглэгч нэмэгдсэн байна.

Хэрэглэгчид ийнхүү олширсон нь компанид борлуулалт болон орлогын төсөөллөө давуулан биелүүлэхэд дэмжлэг болов. I улиралд тус компани 9.37 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь шинжээчдийн таамагласан 9.26 тэрбум ам.доллароос давлаа.

Санхүүгийн үзүүлэлтүүд нь хэдийгээр таамгаас давсан ч Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаагаар компанийн хувьцааны ханш 4.6 хувиар буурав. Гэхдээ он гарснаас хойш хувьцааны ханш нь 25 хувиар өсөөд байгаа. “S&P 500” индексийн хамгийн өндөр өсөлттэй хувьцаануудын нэгд тооцогдож байна.

Үүнтэй зэрэгцээд өрсөлдөгч “Amazon” компанийн “Prime” үйлчилгээний хэрэглэгчийн тоо III сард 180 сая буюу шинэ дээд цэгтээ хүрч, өмнөх оны мөн үеэсээ 8 хувиар өсөв.

“Amazon”-ийн “Prime” үйлчилгээнд хөнгөлөлттэй захиалга хүргэлт болон “Prime video streaming”-ийн үйлчилгээ багтдаг. Хэрэглэгчид сард 15 ам.доллар, жилд 140 ам.доллар төлж энэхүү үйлчилгээг авдаг байна. “Prime” үйлчилгээний хэрэглэгчдийн тоо өссөн нь “Walmart” болон “TikTok shop”, “Shein”, “Temu” зэрэг БНХАУ-ын компаниудын онлайн өрсөлдөөн ихсэж байгаа энэ үед “Amazon” хүчтэй өрсөлдөгч хэвээр байгааг харуулж буй.

“Amazon”-ийн хувьд олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг хурдан шуурхай хүргэдэг нь гол давуу тал болж байна гэж зах зээлийн шинжээчид дүгнэсэн. “Amazon”-ийн “Prime” хэрэглэгчдийн тоо цар тахлын дараа огцом өөрчлөлтгүй байсан ч хамгийн сүүлийн байдлаар АНУ-ын хэрэглэгчдийн 75 хувь нь энэ үйлчилгээнд бүртгэлтэй гэсэн тооцоог танилцуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 10 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 10 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 12 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 14 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 14 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 14 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 16 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 16 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 16 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 16 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 17 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01