OpenAI компани Ази дахь анхны салбараа Япон улсад нээлээ


Хиймэл оюун ухааны технологийн тэргүүлэгч компани болох OpenAI Ази тив дэх анхны салбараа Япон улсын нийслэл Токио хотод нээлээ.

Япон нь технологиор тэргүүлэгч улсуудын нэг бөгөөд инновацыг дэмжигч орон учир Ази тивийн анхны салбараа Японд нээж байгаа гэв.

OpenAI нь хиймэл оюун ухаант чатбот ChatGPT-г хөгжүүлсэн бөгөөд Токиод салбараа нээж буйтай холбоотойгоор тус бүтээгдэхүүний япон хэл дээрх хувилбарыг танилцуулсан байна.

Ингэснээр Японд технологиор тэргүүлдэг компаниуд болох Daikin, Rakuten зэрэг компаниудтай илүү ойр ажиллаж, мэдээллийн дүн шинжилгээ хийх, тайлан гаргах зэрэг ажлуудад нь туслах боломжтой гэв. 

АНУ-ын Сан Францискод төвтэй тус компани Лондон, Дублин хотод салбаруудаа нээгээд байсан юм.

OpenAI-ын гүйцэтгэх захирал Сэм Олтмэн "Хүмүүсийг илүү бүтээлч, үр бүтээмжтэй байлгахад хиймэл оюун ухаан туслах бөгөөд одоогийн болон цаашдын шинэ салбаруудад үнэ цэнийг бий болгоно" гэжээ. 

80 тэрбум ам.доллароор үнэлэгдэх тус компанийн захирал Сэм Олтмэн тэрбумтнуудын эгнээнд нэгдсэнийг Форбесоос зарласан. Гэхдээ компанийнхаа нэг ч хувьцааг эзэмшдэггүй нь олны анхаарлыг татдаг. Тэрбээр ихэнх хөрөнгөө Reddit, Stripe зэрэг гарааны бизнест хөрөнгө оруулж босгосон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 10 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 10 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 12 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 14 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 14 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 14 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 16 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 16 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 16 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 16 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 17 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01