УНТЭ-ийн сувилагч нар ур чадвараараа өрсөлдлөө


Улсын Нэгдсэн Төв Эмнэлэг(УНТЭ)-ээс Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан нийт сувилагчдынхаа дунд "Амилуулах үеийн суурь тусламж, хөх код идэвхжих үеийн арга хэмжээ" сэдэвт ажил мэргэжлийн уралдааныг тавдугаар сарын 10-ны өдөр боллоо.

Арга хэмжээг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ "Манай эмнэлэгт 400 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Дэлхий нийтээр сувилагчийн орон тооны хомсдолд орж, сувилагч нарын ажлын ачаалал нэмэгдэж байгаа. Тийм учраас бид сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ ажлын ачааллыг багасгах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Сувилахуйн албанаас олон улсын сувилагчдын өдрийг "мэргэжил, ур чадвараараа өрсөлдье" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга гаргасныг эмнэлгийн захиргааны зүгээс дэмжин энэхүү ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж байна” хэмээв.

Ажил мэргэжлийн уралдаанд сувилагчдын нийт 16 баг оролцсон бөгөөд багуудын мэндчилгээ, өртөөний тэмцээн, багаар амилуулах суурь тусламж үзүүлэх тэмцээн гэсэн гурван үе шаттай явагдлаа.


Тэмцээний нэгдсэн дүнгээр:

  • Тэргүүн байр: Эрүүл мэндийг дэмжих төв, Бөөрний төвийн хамтарсан “Бид эрүүл мэндийн брэнд” баг
  • Дэд байр: Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн “Энхийн эзэд” баг
  • Гутгаар байр: Мэдрэлийн эмнэлзүйн “Нейрон” баг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Тэмцээний ерөнхий шүүгчээр УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, Анагаах Ухаан(АУ)-ы доктор О.Баярмаа, багуудын мэндчилгээний шүүгчдээр УНТЭ-ийн ТУЗ-ийн гишүүн, АУ-ны доктор Д.Баян-Өндөр, Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа, Сувилахуй эрхэлсэн дэд захирал Ц.Амаржаргал нар ажиллалаа.

Харин багаар амилуулах суурь тусламж үзүүлэх тэмцээниий шүүгчдээр ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор Ц.Чинбаяр, УГТЭ-ийн Яаралтай тусламжийн төвийн эрхлэгч О.Янжив, ТТАХНЭ-ийн Яаралтай тусламжийн төвийн эрхлэгч Н.Энхдөл нар ажилласан бол амилуулах суурь тусламжийн өртөөний тэмцээнийг УНТЭ-ийн ЯТТ-ийн их эмч Б.Хосбаяр, Н.Сүхбат, М.Тэгшбаяр, Э.Учрал, М.Ундраа нар шүүн явуулсан юм.


Мөн энэ үеэр “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Эрүү нүүрний мэс заслын тасгийн сувилагч Т.Отгонцэцэг, Ариутгал, халдваргүйтлийн тасгийн ариутгагч Л.Түвшинжаргал нар, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр Гастроэнтерологийн төвийн сувилагч Д.Нансалмаа, Эрүүл мэндийг дэмжих төвийн сувилагч Б.Янжиндулам, мөн тус төвийн сувилагч Н.Оюунжаргал, Эрчимт эмчилгээний тасгийн туслах сувилагч Б.Сарантуяа нарыг тус тус шагнав.

 

Эх сурвалж: УНТЭ




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29