Гэмт бүлэг байгуулж, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн этгээдүүдэд 1-16 жилийн хорих ял оноожээ


Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлдсэн 16 этгээдийн гэм бурууг шүүх хурал өчигдөр болжээ.

Хэргийн тухай сануулахад Ука хочит Алтанхуягийн захиалснаар Хулан хочит Хулансамбуу, Ууганаа хочит Ууганзаяа, Сайханаа хочит Энхсайхан нар бүлэглэн 2023 оны гуравдугаар сарын 5-7 өдрүүдэд нэр бүхий иргэний Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах хоёр орон сууцны эзэмших гэрээг хүч хэрэглэн зэвсэг зэвсгийн чанартай зүйл ашиглан айлган сүрдүүлж, бусдын эд хөрөнгийг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авахаар заналхийлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлснээр нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу, Н.Батцэнгэл, Б.Ууганзаяа, Н.Батдуулга, С.Билгүүн, Н.Алтангэрэл, Ц.Түмэнбаатар, П.Энхсайхан, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, Э.Сумьяажаргал, Э.Бошигт, Д.Батмарта, М.Амартүвшин, С.Алтансүх нарт холбогдох хэргийг өчигдөр хэлэлцсэн байна.

Шүүхээс дараах шийдвэрийг гаргажээ.

  • Шүүгдэгч Л.Алтанхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах/, 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/,11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалт /Хүний эрүүл мэндэд зэвсэг ...хэрэглэж, хүнд хохирол санаатай учруулах/, 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийт 16 жилийн хугацаагаар хорих ял,
  • Шүүгдэгч Б.Хулансамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/, 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 12.1 дүгээр зүйлийн 2.10 дэх заалт /хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндэх/, 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, түүнд нийт 16 жил 8 сарын хугацаагаар хорих ял,
  • Шүүгдэгч Б.Ууганзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/, 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийт 9 жил 2 сарын хугацаагаар хорих ял,
  • Шүүгдэгч Н.Батцэнгэл, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/, 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд 6 жилийн хугацаагаар хорих ял,
  • Шүүгдэгч Э.Сумьяажаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ гэмт хэрэгт хамтагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, түүнд 7 жилийн хугацаагаар хорих ял,
  • Шүүгдэгч Ц.Түмэнбаатар, Н.Батдуулга нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалт /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, тус бүрд 5 жилийн хугацаагаар хорих ял,
  • Шүүгдэгч Э.Бошигт, Д.Батмарта нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус бүрд 1 жилийн хугацаагаар хорих ял,
  • Шүүгдэгч С.Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийт 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
  • Шүүгдэгч М.Амартүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх заалт, /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсжээ.

Шүүгдэгч Б.Ууганзаяа, Н.Батцэнгэл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.10 дэх заалт / хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Ууганзаяа, Н.Батцэнгэл, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан, Ц.Түмэнбаатар, Н.Батдуулга, Э.Бошигт, Д.Батмарта нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх бол Э.Сумъяажаргалд оногдуулсан хорих ялыг нээлттэй, эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 18 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 18 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 18 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 18 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 18 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 18 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 18 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06