Мэргэшсэн жолооч нар Германд мэргэжлээрээ ажиллах боломж бүрдүүлнэ


”Greening transport” сэдэвт Олон улсын тээврийн форум 2024-дээд хэмжээний уулзалт ХБНГУ-ын Лайфциг хотноо энэ сарын 22-24-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас Авто тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа нар холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар оролцож байна. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын урилгаар ХБНГУ-ын Цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг Монгол Улсад айлчилж, хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон.

Дээрх ажлыг хэрэгжүүлэн ХБНГУ-ын холбогдох байгууллагуудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлэв. Энэ үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон ХБНГУ-ын Нийдэрзаксэн муж улсын Тээврийн нийгэмлэгийн боловсролын төв хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал 2024 оны тавдугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурав.


Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын мэргэшсэн жолооч нарт ХБНГУ-д мэргэжлээрээ дадлагажих, ажиллах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн жолоочийн мэргэшлийг ХБНГУ-ын стандартад нийцүүлэх, мэргэжилтнүүдийг Нийдэрзаксэн муж улсын Тээврийн нийгэмлэгийн боловсролын төвд  чадавхжуулах сургалтад хамруулах, сургагч багш бэлтгэх чиглэлээр хамтран ажиллана.

Мөн тавдугаар сарын 21-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яам, ХБНГУ-ын Холбооны Автотээврийн судалгаа, туршилтын хүрээлэн хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооны сургалт, жолоочийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, зам тээврийн ослын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, замын хөдөлгөөнд оролцогчдод зориулсан хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг үе шаттай зохион байгуулах, нөлөөллийн арга хэмжээг өрнүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, эрсдэл бүхий хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, техник, хамгаалалтын тоноглолын чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тохиролцоонд хүрлээ.

Түүнчлэн Холбооны Автотээврийн Албаны дэд ерөнхийлөгч, ноён Бенжамин Соколовик -тэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Монгол Улсын авто тээврийн хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг Монголд зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэх, авто тээврийн хяналтын улсын байцаагч нарт зориулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний явцад хяналт хийх зориулалтын тоноглол бүхий хоёр автомашиныг Монголд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 19 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 19 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 19 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 19 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 19 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 19 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 19 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06