ШАТРЫН СПОРТЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МАРГААШ ЭХЭЛНЭ

Admin
1 цагийн өмнө

Монгол Улс анх удаа шатрын спортын Ази тивийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж байна. Тэмцээн 5-р  сарын 29-нөөс 6-р сарын 7-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ нь Азийн тивийн аварга шалгаруулах нээлттэй ангиллын 21 дэх удаагийн, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн тэмцээн юм. Монголын шатрын холбоо нь Азийн шатрын холбоо болон Олон улсын шатрын холбооны нэрийн өмнөөс энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд 27 орны 248 тамирчин оролцохоос эмэгтэй 101, эрэгтэй 147 тамирчин байна. Гадаадаас 172 тамирчин хүрэлцэн иржээ.

Өнгөрсөн жил АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар Азийн шатрын холбооноос энэхүү томоохон тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан байна.

Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн нь дэлхий эрэмбээр хоёрдугаарт бичигддэг том тэмцээн юм. Ирэх 6 дугаар сарын 4-ний өдөр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворкович болон Казахстаны тэрбумтан, шатрын зүтгэлтэн Тимур Турлов нар Монгол Улсад хүрэлцэн ирэхээр болсон.

“Тэмцээний бэлтгэл 2-3 сар үргэлжилж байна. Тэмцээн зохион байгуулах газар болон тамирчдын байрлах газар, тусгай шаардлагын дагуу дөрвөөс дээш одтой зочид буудалд тэмцээнийг зохион байгуулах зэрэг шалгуур ёсоор бэлтгэлээ бүрэн хангасан байна.

Цаашид олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулах бүрэн боломжтой болсонд баяртай байна” гэж Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Гүнбаяр ярилаа.  

Тэмцээн Швейцарь системийн 9 өргөөр, классик цагийн хяналттайгаар явагдана. Тоглогчдод эхний 40 нүүдэлд 90 минут, дараа нь тоглолтоо дуусгахад 30 минут олгох бөгөөд эхний нүүдлээс эхлэн нүүдэл бүрд 30 секундийн нэмэгдэл цаг тооцогдох юм. Техник технологийн хувьд шатрын холбоо нь шууд дамжуулалтын 100 ширхэг төхөөрөмжтэй болсноор тэмцээний үр дүнг дэлхийн бүх улсад шууд дамжуулах боломж бүрджээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАТРЫН СПОРТЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МАРГААШ ЭХЭЛНЭ 1 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА 1 цагийн өмнө
ОХУ ТАЛИБАНТАЙ ЦЭРЭГ ТЕХНИКИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЖЭЭ 1 цагийн өмнө
ДЭМА ЭМНЭЛГИЙН ХОЙГУУР НАРНЫ ХОРООЛОЛ ХҮРТЭЛХ 380 МЕТР АВТО ЗАМЫН АЖЛЫ… 1 цагийн өмнө
“ЧИНГИС ХААН” ДУРСГАЛЫН ЗООС ХУДАЛДААНД ГАРЛАА 1 цагийн өмнө
УЛСЫН ДУУРЬ, БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРТ ИЖ БҮРЭН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ 3 цагийн өмнө
АВТО МАШИНЫ БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАР ТӨЛӨХ Х… 3 цагийн өмнө
И.БАТТӨГС БЗД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДЛОО 3 цагийн өмнө
“РОСАТОМ” ХӨВӨГЧ АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН РИТМ РЕАКТОР ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ 4 цагийн өмнө
ХАВДРЫН 2- Р ТӨВ ЭМНЭЛГИЙН ЗАМ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, ТОХИЖИЛТ ХИЙГДЭЖ БАЙНА 4 цагийн өмнө
ОРОН СУУЦНЫ ТОГЛООМЫН БОЛОН СПОРТ ТАЛБАЙГ 22 ЦАГААС ХОЙШ АЖИЛУУЛБАЛ ТО… 6 цагийн өмнө
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, ЗАРИМ САЛБАРТ НЭМЭГДЭЛ … 7 цагийн өмнө
КРИСТАЛ ПАЛАС ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ЕВРОПЫН ЦОМ ӨРГӨЛӨӨ 7 цагийн өмнө
“ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЛИЙН ХАРЬЯА 10 КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАЖ, 67.3 ТЭРБ… 7 цагийн өмнө
3 НАСТАЙ ХҮҮХЭД 30 МЕТРИЙН ГҮН УХСАН ЦООНОГТ УНАЖЭЭ 8 цагийн өмнө
УИХ-ЫН ЧУУЛГАНААР ӨНӨӨДӨР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 8 цагийн өмнө
ХҮҮХДИЙН БАЯРЫН ХАМГИЙН ТОМ ЭВЕНТ "STEPPE ARENA"-Д БОЛНО Өчигдөр
БНАСАУ ХИЙМЭЛ ОЮУН БҮХИЙ ДАЛАВЧИТ ПУУЖИН ТУРШИВ Өчигдөр
ЗУРГААДУГААР САРЫН 1-НД ЗАРИМ ХИЛИЙН БООМТУУД ХААНА Өчигдөр
"НЭГ СУРАЛЦАГЧ-НЭГ КОМПЬЮТЕР, НЭГ АНГИ-НЭГ УХААЛАГ САМБАР" АРГА ХЭМЖЭЭ… Өчигдөр