УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

Admin
1 цагийн өмнө

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангах чухал үүрэгтэй шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо. Цэвэрлэх байгууламж одоогийнхоос хоёр дахин их буюу хоногт 250 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. 55 барилга, байгууламжаас бүрдэх Төв цэвэрлэх гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35 хувийг хангах юм. Энэ нь жилд 7-8 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэнэ гэсэн үг. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт баригдсан Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И болон албаны бусад хүн оролцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа шинэ Төв цэвэрлэх байгууламжийн шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн юм.

Цэвэрлэх байгууламж нь Улаанбаатар хотын өргөжин тэлэх, орчны бохирдлыг бууруулах нэгэн суурь нөхцөлийг бүрдүүлж байгаад сэтгэл хангалуун  байгаагаа Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр илэрхийллээ.

Цэвэрлэх байгууламжийн туршилт, тохируулгыг өнгөрсөн оны долоодугаар сараас үе шаттай хийжээ.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүтээн байгуулалтад сэтгэл зүрх, хичээл зүтгэлээ зориулан оролцсон төслийн удирдагчид, хоёр улсын холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийлснийг уламжиллаа.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Засгийн газрынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, бүтээн байгуулалтад оролцсон бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ. Хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдсэн Төв цэвэрлэх байгууламж нь Хятад, Монгол хоёр улс бие биедээ харилцан тусалдаг болохын нэг илрэл болж байгааг тэмдэглэлээ.

Цэвэрлэх байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэлийг НЗДТГ-ын захиалгаар Францын “Артеллиа вилл энд транспорт” компани боловсруулсан. Барилгын гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп”, “Бээжин констракшн инженеринг групп”-ийн хамтарсан консорциум ажиллажээ.

Мөн дотоодын туслан гүйцэтгэгч 17 компанийн 400-650, хятадын 60 гаруй инженер, техникийн ажилтан оролцсон байна. 1964 он ашиглалтад орсон хуучин Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай байсан. Үүнээс хойш гурван удаа өргөтгөл, шинэчлэл хийсэн ч хотын хүн ам өсөхийн хэрээр бохирдлын хэмжээ 3-5 дахин нэмэгдэж, цэвэрлэх хүчин чадал нь буурч, техник, технологийн эвдрэл, гэмтэл их гардаг болсон юм.


 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО 1 цагийн өмнө
МОНГОЛ ЛАМ НАРЫН II ЧУУЛГАН БОЛЖ, ЁСЗҮЙН ДҮРМЭЭ БАТАЛЛАА 1 цагийн өмнө
ХҮҮХДИЙН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
ХУДАЛДАН АВЧ БУЙ МАХНЫ ГАРАЛ ҮҮСЛИЙН БИЧГИЙГ ХАРЖ АВАХЫГ АНХААРУУЛЛАА 1 цагийн өмнө
Н.УЧРАЛ: 2025 ОНЫ ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ ТАТВАРЫН ОРЛОГЫН 30 ХУВИЙГ БҮР… 1 цагийн өмнө
ХОТЫН ДАРГА ДЦС-5 ТӨСЛИЙН ТАЛБАЙД АЖИЛЛАЛАА 3 цагийн өмнө
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Л.ЦОГЗОЛМАА ӨНӨӨДӨР 102 НАС ХҮРЛЭЭ 4 цагийн өмнө
МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ШАЛГАЛТ АВЧ, ҮНЭМЛЭХ ОЛГОЖ БАЙНА 5 цагийн өмнө
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БАГ АНХ УДАА МЭРГЭЖЛИЙН БАГУУДЫН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЛЭЭ 6 цагийн өмнө
ЦАГ АГААРЫН МЭДЭЭНИЙ ЧАНАРТ АХИЦ ГАРЛАА 2026/06/12
БЯМБА НЯМ ГАРАГТ “ЭРҮҮЛ ОРЧИН - АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙ” ӨДӨРЛӨГ БОЛНО 2026/06/12
САУДЫН АРАБЫН ХУНТАЙЖ ИХ-7 ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООС ТАТГАЛЗ… 2026/06/12
ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ҮНИЙГ НЭМЭХЭЭР БОЛЛОО 2026/06/12
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИ… 2026/06/12
ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ “ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРТ ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ” УЛААН КАРТ ӨРГӨЖ … 2026/06/12
ОНЦГОЙ БАЙДЛЫН АВРАГЧДЫН АМЬСГАЛЫН ТӨХӨӨРӨМЖ ЦЭНЭГЛЭХ ТУСГАЙ АВТОМАШИН… 2026/06/12
ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙН 10 МЯНГАН МОРЬТНЫ ЖАГСААЛД “PHYSICAL ASIA” ШОУНЫ… 2026/06/12
ШҮЛХИЙ ӨВЧНИЙ УЛМААС УВСАД НАЙМДУГААР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ БАЯР НААДАМ … 2026/06/12
ХАМГИЙН ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ ЭХЛЭЖ ЭЗЭН БАГАНХНЫ ХОЖЛОО А… 2026/06/12