ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС ЭРТНИЙ ЗОСОН ЗУРАГ БҮХИЙ ШИНЭ ХУНХ ИЛРҮҮЛЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судалгааны баг Хойд цэнхэрийн агуйгаас 74 жилийн дараа эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүлжээ.  Монгол-Америкийн хамтарсан “Алтайн археологи” төслийн баг Ховд аймгийн Манхан сумын нутаг алдарт Хойд цэнхэрийн агуйд 2026 оны 7 дугаар сарын 26- наас 8 дугаар сарын 10 хүртэл малтлага судалгаа хийх явцдаа агуйн баруун урд хатавч хэсгээс эртний зосон зураг бүхий шинэ хунх илрүүлэн олжээ. Судалгааны баг 2022 оноос эхлэн жил бүр тус агуйд туршилтын малтлага хийж агуйд амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр, түүхэн баримтуудыг илрүүлж, гүнзгийрүүлэн судалж буйгаас гадна зосон зургуудын найрлага, он цагийг шинэ арга зүйгээр нарийвчлан тогтоох оролдлогууд хийж байна. 2025 оны малтлагаар Хойд цэнхэрийн агуйгаас 2800 орчим жилийн тэртээд хамаарах халтар арвай, улаан буудай зэрэг үр тарианы олдвор илрүүлсэн нь Монголын бүс нутаг дахь газар тариалангийн хамгийн эртний бодит баримт хэрэглэгдэхүүн болоод буй юм.

Энэ оны судалгаагаар агуйн хоймор хэсэг дэх малтлагаа үргэлжлүүлэн хийснээс гадна агуйн баруун хатавч хавьд чулуун нуранги, шувууны сангасаар ам хэсэг нь дарагдаж нуугдсан нэгэн хунхыг олж, дарагдсан амыг нээж ороход хоёр тасалгаа бүхий жижиг хунх байсныг илрүүлжээ. Хунхын хана таазанд 40 гаруй эртний зосон зургууд байгаа нь шувууны сангас тоосжилтын улмаас ихэд бүдгэрсэн хэдий ч зарим хэсэгт амьтан, шувуу, “Х” үсэг шиг тэмдэглэгээ зэрэг буйг тодорхойлов. Зарим зосон зургууд агуй хананаас доош шувууны сангаст дарагдсан шал хэсэг рүү үргэлжилж байв. Эдгээр зосон зургуудад энэ жилд зөвхөн анхан шатны баримтжуулалт хийсэн бөгөөд дараа жил агуйн хананд наалдсан сангас, тоосжилтыг цэвэрлэж бүрэн хэмжээний бүртгэн баримтжуулалт хийхээс гадна хунх дотор малтлага судалгаа хийхээр төлөвлөөд байна.  Ийнхүү уг агуйн зосон зургуудыг анх 1952 онд нэрт газар зүйч, эрдэмтэн О.Намнандорж шинжлэх ухааны судалгааны эргэлтэд оруулснаас 74 жилийн дараа дахин эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ. Уг судалгааны багийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын Колародагийн их сургуулийн багш, доктор Вильям Тэйлор нар ахлан ажилласан бөгөөд судалгааны багт Археологийн хүрээлэнгийн археологич, докторант Т.Түвшинжаргал, Юта их сургуулийн судлаач, доктор Айзик Харт, ХБНГУ-ын Макс Планкын хүрээлэнгийн архео-ботаникч доктор Роберт Спенглер, Манхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Ч.Энхтөр болон албаны бусад хүмүүс хамтран ажиллажээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС COP17 ХУРАЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛА… 1 цагийн өмнө
ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС ЭРТНИЙ ЗОСОН ЗУРАГ БҮХИЙ ШИНЭ ХУНХ ИЛРҮҮЛЛЭЭ 1 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ДУУСАХАД ГУРАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ 1 цагийн өмнө
COP17-ЫН 4 ДАХЬ ӨДӨР КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛ… 3 цагийн өмнө
179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИЛГЭЭЖ… 3 цагийн өмнө
“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА” 150150 ТУСГАЙ ДУГААРТ 1634 ИРГЭНЭЭС САНАЛ, … 3 цагийн өмнө
АЗИЙН НЭЭЛТТЭЙ ШОРТ ТРЕКИЙН ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН БАГ ХОС МЕДАЛЬТАЙ ТЭМЦЭЭ… 3 цагийн өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА 3 цагийн өмнө
ЭХИЙН АЛДАР ОДОНГИЙН ТЭТГЭМЖИЙГ ЭНЭ САРЫН 25-НД ОЛГОНО 22 цагийн өмнө
БАРУУН САЛААНЫ ГОЛ, БУМБАТ РАШААНД 16.9 МЯНГАН М3 ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛАГ… 22 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НОГООН, УХААЛАГ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ЖИШИГ СУРГУУЛЬ НЭЭНЭ 23 цагийн өмнө
ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫН 3 СУМАНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ Өчигдөр
ОДООГИЙН БАЙДЛААР НЭГДҮГЭЭР АНГИД 18254 ХҮҮХЭД БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА Өчигдөр
ЗАСАГ | ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙГ ТЕХНОЛОГИЙН ПАРК ХЭЛБЭРЭЭР ХӨГЖҮҮЛЭХ Т… Өчигдөр
ГАНДАН ОРЧМООС ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ МӨНГӨН ЗООС, ЕМБҮҮ, ГУЛДМАЙ ЗЭРГИ… Өчигдөр
“ЭХ ОРОНЧ ЗАЛУУС” АЯНЫ ХҮРЭЭНД АЛБА ХААГЧИД ЦУСАА ХАНДИВЛАЛАА Өчигдөр
УКРАИНЫ ТАЛ ОРОСЫН ТОМООХОН 10 ҮЙЛДВЭРИЙГ ДАХИН ОНИЛЖ ЦОХИЛТ ӨГСӨН БАЙ… Өчигдөр
1000 ТОГООЧ НЭГЭН ЗЭРЭГ ХОРХОГ ХИЙЖ, МОНГОЛ ХОРХОГИЙГ ГИННЕСИЙН РЕКОРД… Өчигдөр
МОСКВА ХОТОД НЭГ АВТОМАШИНД 20 ЛИТРИЙН ЛИМИТ ТОГТООН ШАТАХУУН ОЛГОЖ ЭХ… Өчигдөр
ДАШТ-Д НИЙЛБЭР ДҮНГЭЭР ТҮРҮҮЛСЭН АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН ТӨРЛӨӨ Өчигдөр