НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТРАН ГЭР ХОРООЛОЛД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Admin
48 минутын өмнө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг Улаанбаатарт зохион байгууллаа. Чуулга уулзалтад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага, Монгол улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцсон.  Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь ядуурлыг арилгах, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, улс орнуудад хөгжлийн үр дүнгээ тогтвортой хадгалахад шаардлагатай чадамжийг бий болгох чиглэлүүдэд дэлхийн 170 орчим улс орон, нутаг дэвсгэрт ажилладаг. 

Санамж бичиг байгуулснаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Улаанбаатар хотын гэр хорооллын сэргээгдэх эрчим хүчний үйл ажиллагааг өргөжүүлэхэд санхүүжилт татах боломжийг судалж, боломжит санхүүжүүлэгч түншүүдтэй хамтрахад дэмжлэг үзүүлнэ. Мөн олон нийтийн оролцоотой ногоон хөгжлийн загварыг хөгжүүлж, хамтын санхүүжилтээр ногоон цэцэрлэгт хүрээлэн байгуулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШИНЭЭР ЭЛСЭЖ БУЙ СОНСОГЧИД АНХАН ШАТНЫ БЭЛТГЭЛД ХАМРАГДАЖ БАЙНА 5 минутын өмнө
ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ШИЛДЭГ … 15 минутын өмнө
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НЭГ, ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСӨЛД “CHINA CENTRAL … 20 минутын өмнө
ЯПОНЫ ХУУРАЙ ЗАМЫН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧ АЙЛЧИЛЖ БАЙНА 30 минутын өмнө
COP17-ИЙН ОРОЛЦОГЧИД ХУРЛЫН ҮНЭМЛЭХЭЭ ҮЗҮҮЛЭЭД ЧИНГИС ХААН МУЗЕЙГ ҮНЭ … 38 минутын өмнө
НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТРАН ГЭР ХОРООЛОЛД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ… 48 минутын өмнө
УГТААЛЦАЙДАМ, ЦЭЭЛ, ЗААМАР, БАЯНХАНГАЙ СУМЫГ ХОЛБОХ 122.4 КМ АВТО ЗАМЫ… 57 минутын өмнө
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН МҮН ЖЭ ИН СОР17 ХУРАЛД ОРОЛЦОХООР МОНГОЛД ХҮР… 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УСНЫ ГАЗРЫН ПАВИЛОНД ЗОЧИЛЛОО 2 цагийн өмнө
“НҮҮДЭЛЧИН” ФЕСТИВАЛЬД ДУНДГОВЬ АЙМАГ ТҮРҮҮЛЖ, 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНУУ… 3 цагийн өмнө
ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МОНГОЛЫН БАГ ХҮРЭЛ М… 3 цагийн өмнө
САНХҮҮЖИЛТИЙН ӨДӨР ЭХЭЛЛЭЭ 3 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ СЕНЕГАЛ УЛСЫН НДИОБ ХОТЫН ДАРГА ОУМАР БА-ТАЙ УУЛЗЛАА 22 цагийн өмнө
ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАР ЗҮРХ УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/08/21
БОНН ХОТ УЛААНБААТАРЫН УНДНЫ УСНЫ ЧАНАР, ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛД ХАМ… 2026/08/21
ПУТИН УКРАИНЫ ХАЛДЛАГАД СҮЙДСЭН БАЙГУУЛАМЖУУДЫГ СЭРГЭЭН БОСГОХ ҮҮРЭГ Ө… 2026/08/21
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕР АШИГЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2026/08/21
"ТАТАХ ХҮЧ" БҮТЭЭЛЭЭ СОР17-ЫН ТАЛБАЙГААС ТАТЖЭЭ 2026/08/21
47 ВАГОН АИ-92 БЕНЗИН ИРЖ БАЙНА 2026/08/21
ОРОН СУУЦ ЗАХИАЛСАН ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ҮҮДИЙГ БҮРЭН ШАЛГАЖ ХАРИУЦ… 2026/08/21