БНСУ ДАЯАР 80 ШҮҮХИЙН БАЙРЫГ ТЭСРЭХ БӨМБӨГӨӨР ЗАНАЛХИЙЛЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

БНСУ даяар 80 шүүхийг тэсрэх бөмбөгөөр заналхийлсэн хэрэг наймдугаар сарын 26-нд гарчээ. Заналхийлсэн цахим шуудангаас болж цагдаа нар шүүхийн байруудад нэгжлэг хийж, аюулгүй байдлыг чангатгасны зэрэгцээ зарим шүүхийн үйл ажиллагаа саатсан байна. Цагдаа нар Инчон дүүргийн шүүхээс хамгийн анх дэлбэрэлт болно гэсэн сүрдүүлгийн тухай дуудлага мэдээллийг хүлээн авчээ. Улмаар шүүхийн байр болон түүний ойр орчмын газрыг ойролцоогоор гурван цагийн турш нэгжиж, шалгасан байна. Энэ ажиллагаанд 37 офицер, цагдаагийн тусгай ажиллагааны 11 ажилтан, гурван нохой оролцжээ. Бусан, Өмнөд Кёнсан мужийн Чанвон, Хойд Чунчон мужийн Чонжу, Тэжон, Инчон, Хойд Жолла мужийн Чонжу, Кванжу, Сөүл, Улсан зэрэг улс орон даяарх шүүхүүдэд ч мөн тэсрэх бөмбөгөөр заналхийлсэн цахим шуудан ирсэн аж. Цахим шуудангууд агуулгаараа ерөнхийдөө төстэй, шүүхийн барилгуудын дотор болон эргэн тойронд гар хийцийн тэсрэх бодис байрлуулсан, Лхагва гаригийн орой дэлбэрнэ гэсэн утгатай байжээ. Заналхийлсэн зурвасыг илгээгч нь өөрийгөө Японы хамтлагийн гишүүн гэсэн байна. Тухайн хүн агентлагтайгаа гэрээ цуцлах болсны дараа олон нийтийн зүгээс маш их шүүмжлэл, таагүй сэтгэгдэл хүлээж авсан, үүнээсээ болоод сэтгэлээр унасан гэж цахим зурвастаа бичсэн байжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОНГОЦООР ИРСЭН ШУМУУЛНААС ХАЛДВАР АВЧ 2 ХҮН НАС БАРЖЭЭ 12 минутын өмнө
COP17 | АЗИ ДАЯАР ОЙ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨР… 57 минутын өмнө
БНСУ ДАЯАР 80 ШҮҮХИЙН БАЙРЫГ ТЭСРЭХ БӨМБӨГӨӨР ЗАНАЛХИЙЛЖЭЭ 1 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД ОЛГОСОН 407 НЭГЖ ТАЛБАРЫН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ … 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИД АНХ УДАА УСАН ПОЛОГИЙН ДАШТ-Д ОРОЛЦОНО 1 цагийн өмнө
ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ -ИЙН БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 7-НД ЭХЭЛНЭ 1 цагийн өмнө
ХИЙМЭЛ ОЮУН, ДАТА ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА 1 цагийн өмнө
"УЛААНБААТАР - ЛҮН" ЧИГЛЭЛИЙН 101.7 КМ ДӨРВӨН ЭГНЭЭ АВТО ЗАМЫН БАРИЛГЫ… 1 цагийн өмнө
ЭНЭ ЖИЛ ЕБС-ИУД ДӨРВӨН УЛИРЛААР ХИЧЭЭЛЛЭНЭ 3 цагийн өмнө
ҮЕРИЙН УЛМААС БАЛБАД 157 ХҮН АМИА АЛДЖЭЭ 3 цагийн өмнө
УЛСЫН БАЯР НААДАМД ОРОЛЦСОН УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД "НАЙРАМДАЛ" ЗУСЛАНД АМ… 3 цагийн өмнө
ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙН ГУРВАН СУМАНД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЖЭЭ 4 цагийн өмнө
ШТС-УУДААР БОРЛУУЛЖ БУЙ ШАТАХУУН СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ГЭДЭГТ … 4 цагийн өмнө
ЭНЭ НАМАР 1.2 САЯ ОРЧИМ ТОНН УРГАЦ ХУРААН АВАХ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ ГАРЛАА 4 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРД ЦАСТАЙ, БОРООТОЙ, ШОРООН ШУУРГАТАЙ 23 цагийн өмнө
НӨХӨН СЭРГЭЭГДЭХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР МОНГОЛЫН НООС, НООЛУУРЫГ ОНЦЛОВ 23 цагийн өмнө
НҮҮРСНЭЭС ШАТАХУУН ГАРГАН АВАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ ЭХЭЛН… 23 цагийн өмнө
ХБНГУ-ЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА Өчигдөр
1,600 ХҮН 360 ТОНН ЖИНТЭЙ ХИРОСАКИ ЦАМХГИЙГ ТАТАН ХӨДӨЛГӨЖЭЭ Өчигдөр
50 ОРТОЙ ХОЁР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА Өчигдөр