ХӨСҮТ ДИЛАВ ХУТАГТ САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Admin
1 цагийн өмнө

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) болон Дилав Хутагт сан хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Дилав Хутагт сангийн захирал Б.Уянгоо нар баталгаажуулан гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлэв. Хамтын ажиллагааны хүрээнд сүрьеэгийн халдвар, өвчнийг эрт илрүүлэх, сүрьеэгээс урьдчилан сэргийлэх эмчилгээний (TPT) хүртээмжийг нэмэгдүүлэх, сүрьеэгийн тандалт, хяналтыг сайжруулах, Монгол Улсад сүрьеэгийн хяналт, сэргийлэлтийн үр дүнтэй бодлого, хөтөлбөр боловсруулахад шаардлагатай нотолгоо, мэдээллийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн олон улсын түнш байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалт, ажилтан солилцоог зохион байгуулах, сүрьеэтэй өвчтөн болон сүрьеэгийн чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн Дилав Хутагт сан нь АНУ-ын Жонс Хопкинсийн их сургууль, Эмори их сургууль болон бусад түнш байгууллагуудтай хамтран сүрьеэтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг Монгол Улсад дэмжин хэрэгжүүлэх, талуудын хамтын ажиллагааг уялдуулан зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ. Энэ хүрээнд Жонс Хопкинсийн их сургуулийн Zero TB in Kids Initiative олон улсын төслийн хүрээнд Монгол Улсад хүүхдийн сүрьеэгийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, тандалт, хяналтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана. Дилав Хутагт сан нь уг төслийг Монгол Улсад дэмжин хэрэгжүүлэгч байгууллагаар ажиллаж, 2025 онд Эрүүл мэндийн сайдын А/38 дугаар тушаалын хүрээнд Үндэсний сүрьеэгийн хөтөлбөрийг дэмжин, “Сүрьеэгүй Завхан” төслийн пилот үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, 1,800 хүүхдэд хүрч ажилласан байна. Цаашид энэхүү санаачилгыг цар хүрээг нь тэлж, Улаанбаатар хотын зорилтот дүүргүүдэд хэрэгжүүлэн, хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгийн халдвар, өвчлөлөөс хамгаалах, сүрьеэг устгах үндэсний зорилтод хувь нэмэр оруулах юм. Сүрьеэ нь хүүхэд, өсвөр үеийнхэн болон сургууль, дотуур байр, сүм хийд зэрэг олон нийтийн орчинд амьдарч буй хүн амын дунд тулгамдсан нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал хэвээр байна.

Иймд төр, төрийн бус болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд энэхүү санамж бичиг чухал ач холбогдолтой юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ӨНӨР” ХОРООЛЛЫН 34 ДҮГЭЭР БАЙРНЫ ЗАМЫГ ХААНА 8 минутын өмнө
БАЛБА, ТӨВӨДИЙН ҮЕР: АМИА АЛДАГСДЫН ТОО 389 БОЛЖ ӨСЛӨӨ 18 минутын өмнө
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ДЭЛХИЙ СУДЛАЛЫН 19 ДҮГЭЭР ОЛИМПИАДААС ГАНЗАГА … 21 минутын өмнө
ИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ АНХНЫ ГАДААД АЙЛЧЛАЛАА ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ … 1 цагийн өмнө
АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ 1 цагийн өмнө
ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ ТӨГССӨН 4156 ХҮҮХДЭД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ БОЛОМЖГҮЙ ГЭВ 1 цагийн өмнө
ХӨСҮТ ДИЛАВ ХУТАГТ САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 1 цагийн өмнө
ГЭР ХОРООЛОЛ ДУНД АНХ УДАА ЖИШИГ АВТОЗАМ ТАВИГДЛАА 2 цагийн өмнө
ХЭРЭГЛЭЭНИЙ БҮХ ТӨЛБӨРҮҮД ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛД НӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛЛОО 21 цагийн өмнө
ОНГОЦООР ИРСЭН ШУМУУЛНААС ХАЛДВАР АВЧ 2 ХҮН НАС БАРЖЭЭ 22 цагийн өмнө
COP17 | АЗИ ДАЯАР ОЙ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨР… 22 цагийн өмнө
БНСУ ДАЯАР 80 ШҮҮХИЙН БАЙРЫГ ТЭСРЭХ БӨМБӨГӨӨР ЗАНАЛХИЙЛЖЭЭ 23 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД ОЛГОСОН 407 НЭГЖ ТАЛБАРЫН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ … 23 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИД АНХ УДАА УСАН ПОЛОГИЙН ДАШТ-Д ОРОЛЦОНО 23 цагийн өмнө
ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ -ИЙН БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 7-НД ЭХЭЛНЭ 23 цагийн өмнө
ХИЙМЭЛ ОЮУН, ДАТА ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА 23 цагийн өмнө
"УЛААНБААТАР - ЛҮН" ЧИГЛЭЛИЙН 101.7 КМ ДӨРВӨН ЭГНЭЭ АВТО ЗАМЫН БАРИЛГЫ… 23 цагийн өмнө
ЭНЭ ЖИЛ ЕБС-ИУД ДӨРВӨН УЛИРЛААР ХИЧЭЭЛЛЭНЭ Өчигдөр
ҮЕРИЙН УЛМААС БАЛБАД 157 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
УЛСЫН БАЯР НААДАМД ОРОЛЦСОН УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД "НАЙРАМДАЛ" ЗУСЛАНД АМ… Өчигдөр