АЗИЙН НААДМЫН БАГ ТАМИРЧДАД ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА

Admin
41 минутын өмнө

Ирэх сарын 19-нд Японы Айчи муж, Нагояа хотод Азийн зуны спортын XX наадам нээлтээ хийнэ.Тус наадамд манай улсаас спортын 31 төрлөөр 300 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгсөн билээ. “Олимпик хаус”-т болсон уулзалтад ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, дэд ерөнхийлөгч Г.Гантулга, ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган, Монголын багийн дэд ахлагч, Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүтэй удирдлагууд оролцож Азийн наадамд оролцох жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага, жиү жицу, холимог тулаан, туялзуур сэлэм, хөнгөн атлетикийн спортын баг тамирчдыг хүлээн авч, нэгдсэн хувцас хэрэглэл гардуулжээ.

 

МҮОХ-ны удирдлагууд тамирчдад хандан олон жилийн хөдөлмөр, бэлтгэлийнхээ үр шимийг Азийн наадмын дэвжээнд гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, Монголын спортын бахархалт түүхийг үргэлжлүүлэхийг онцлон захилаа.

Монголын баг тамирчид 1974 оноос Азийн наадамд оролцож эхэлснээс хойш медалийн буухиагаа 12 удаагийн наадамд өрсөлдөхдөө таслаагүй юм. Монгол Улсын баг тамирчид Азийн зуны спортын наадмаас 28 алт, 51 мөнгө, 104 хүрэл, нийт 183 медаль хүртжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АНУ СИРИ УЛСЫГ ТЕРРОРИЗМЫГ ДЭМЖИГЧ ОРНУУДЫН ЖАГСААЛТААС ХАСЛАА 23 минутын өмнө
ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗРААС ЯВУУЛЫН ОФФИСООР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙН… 30 минутын өмнө
АЗИЙН НААДМЫН БАГ ТАМИРЧДАД ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА 41 минутын өмнө
ДУУЧИН ШАКИРА ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ӨРТСӨН БҮСҮҮДЭД ШИНЭ СУРГУУЛЬ БАРИНА 1 цагийн өмнө
ХСҮТ ДЭРГЭДЭЭ 100 ОРТОЙ “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ“ БОЛЛОО 1 цагийн өмнө
15 АВТОМАШИН ЗЭРЭГ ЦЭНЭГЛЭХ “НОГООН ӨРТӨӨ” 32-ЫН ТОЙРОГТ НЭЭГДЛЭЭ. 1 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТ 2 ТЭРБУМ АМ.ДОЛ… 1 цагийн өмнө
ОНЦГОЙГИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС 45 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОРО… 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ LORO PIANA КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ФРЕДЕРИК А… 2 цагийн өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН… 2 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙ ҮЙЛДВЭР ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АВНА 2 цагийн өмнө
“БИОАНАГААХЫН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН II ХУРАЛ УЛААНБААТАРТ … 21 цагийн өмнө
ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ОТГУУДЫГ БУУЛГАН, ГАДААДЫН ИРГЭДИЙГ БУЦААЖ БАЙНА 21 цагийн өмнө
ХУУРАМЧ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААР ЗҮҮЖ, ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН 24 ЗӨРЧИЛ БҮ… 21 цагийн өмнө
ШИНЭЭР ЭЛСЭЖ БУЙ СОНСОГЧИД АНХАН ШАТНЫ БЭЛТГЭЛД ХАМРАГДАЖ БАЙНА 22 цагийн өмнө
ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ШИЛДЭГ … 23 цагийн өмнө
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НЭГ, ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСӨЛД “CHINA CENTRAL … 23 цагийн өмнө
ЯПОНЫ ХУУРАЙ ЗАМЫН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧ АЙЛЧИЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
COP17-ИЙН ОРОЛЦОГЧИД ХУРЛЫН ҮНЭМЛЭХЭЭ ҮЗҮҮЛЭЭД ЧИНГИС ХААН МУЗЕЙГ ҮНЭ … 23 цагийн өмнө
НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТРАН ГЭР ХОРООЛОЛД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ… 23 цагийн өмнө