АНУ СИРИ УЛСЫГ ТЕРРОРИЗМЫГ ДЭМЖИГЧ ОРНУУДЫН ЖАГСААЛТААС ХАСЛАА

Admin
1 цагийн өмнө

АНУ Сири улсыг “терроризмыг дэмжигч улс” буюу State Sponsors of Terrorism-ийн жагсаалтаас албан ёсоор хаслаа. Ингэснээр Сирийн эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт татахад саад болж байсан томоохон хязгаарлалт арилж, тус улсын олон улсын санхүүгийн тогтолцоонд дахин нэгдэх боломж нэмэгдэж байна. АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын алба /OFAC/ наймдугаар сарын 24-нд Сирийг уг жагсаалтаас хассан тухай мэдээлжээ. Сири улс 1979 оноос хойш буюу бараг 47 жилийн турш энэ жагсаалтад байсан юм. Энэ шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Сирийн эсрэг бодлогыг өөрчлөх хүрээнд гарсан бөгөөд Конгрессын 45 хоногийн хянан хэлэлцэх хугацаа ямар нэгэн эсэргүүцэлгүй дууссаны дараа хэрэгжиж эхэлсэн байна.АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Сирийн шинэ засгийн газар олон улсын терроризмоос зайгаа барих чиглэлээр хийсэн алхам болон цаашид хүлээсэн үүрэг амлалтыг уг шийдвэрийн үндэслэл хэмээн тайлбарлажээ.“Терроризмыг дэмжигч улс” гэсэн ангилал нь АНУ-ын гадаад тусламж, батлан хамгаалах салбарын экспорт болон тодорхой санхүүгийн гүйлгээнд хязгаарлалт тавих эрх зүйн үндэс болдог. Үүний улмаас олон улсын банк, санхүүгийн байгууллагууд Сиритэй хамтран ажиллахдаа хууль эрх зүй, нийцлийн өндөр эрсдэлтэй тулгарч байв.Сирийн эрх баригчид жагсаалтаас хасагдсан нь дайны дараах эдийн засгийг сэргээхэд шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалтыг татахад тулгарч байсан хамгийн том саадуудын нэгийг арилгасан гэж үзэж байна. Үүний зэрэгцээ олон улсын төлбөр тооцоо, банкны үйлчилгээ болон бизнесийн хамтын ажиллагаа өргөжих боломжтой болжээ.Тухайлбал, Bank of America болон Mastercard зэрэг санхүүгийн байгууллагууд Сирийн зах зээл дэх боломжийг судалж эхэлсэн бөгөөд Mastercard тус улсад олон улсын картын төлбөрийн дэд бүтэц бий болгох боломжийг сонирхож байгаа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АНУ СИРИ УЛСЫГ ТЕРРОРИЗМЫГ ДЭМЖИГЧ ОРНУУДЫН ЖАГСААЛТААС ХАСЛАА 1 цагийн өмнө
ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗРААС ЯВУУЛЫН ОФФИСООР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙН… 1 цагийн өмнө
АЗИЙН НААДМЫН БАГ ТАМИРЧДАД ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА 1 цагийн өмнө
ДУУЧИН ШАКИРА ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ӨРТСӨН БҮСҮҮДЭД ШИНЭ СУРГУУЛЬ БАРИНА 1 цагийн өмнө
ХСҮТ ДЭРГЭДЭЭ 100 ОРТОЙ “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ“ БОЛЛОО 1 цагийн өмнө
15 АВТОМАШИН ЗЭРЭГ ЦЭНЭГЛЭХ “НОГООН ӨРТӨӨ” 32-ЫН ТОЙРОГТ НЭЭГДЛЭЭ. 2 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТ 2 ТЭРБУМ АМ.ДОЛ… 2 цагийн өмнө
ОНЦГОЙГИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС 45 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОРО… 2 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ LORO PIANA КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ФРЕДЕРИК А… 2 цагийн өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН… 3 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙ ҮЙЛДВЭР ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АВНА 3 цагийн өмнө
“БИОАНАГААХЫН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН II ХУРАЛ УЛААНБААТАРТ … 21 цагийн өмнө
ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ОТГУУДЫГ БУУЛГАН, ГАДААДЫН ИРГЭДИЙГ БУЦААЖ БАЙНА 22 цагийн өмнө
ХУУРАМЧ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААР ЗҮҮЖ, ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН 24 ЗӨРЧИЛ БҮ… 22 цагийн өмнө
ШИНЭЭР ЭЛСЭЖ БУЙ СОНСОГЧИД АНХАН ШАТНЫ БЭЛТГЭЛД ХАМРАГДАЖ БАЙНА 23 цагийн өмнө
ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ШИЛДЭГ … 23 цагийн өмнө
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НЭГ, ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСӨЛД “CHINA CENTRAL … 23 цагийн өмнө
ЯПОНЫ ХУУРАЙ ЗАМЫН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧ АЙЛЧИЛЖ БАЙНА Өчигдөр
COP17-ИЙН ОРОЛЦОГЧИД ХУРЛЫН ҮНЭМЛЭХЭЭ ҮЗҮҮЛЭЭД ЧИНГИС ХААН МУЗЕЙГ ҮНЭ … Өчигдөр
НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТРАН ГЭР ХОРООЛОЛД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ… Өчигдөр